Хүнд анх удаа гахайн зүрх суулгажээ

Технологи

АНУ-ын Мэриленд мужийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн мэс засалчид анх удаа генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.

Хүнд гахайн зүрх суулгах дэлхийн анхны туршилтын мэс засал бүтэн 7 цаг үргэлжилсэн байна. 

Мэриленд мужийн их сургуулийн Эрүүл мэндийн төвд эдгэрэшгүй өвчтэй Дэвид Беннет гэх хүнд генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрхийг суулгасан байна. Хүнд эдгэрэшгүй өвчтэй 57 настай өвчтөний хувьд тэрээр мэс засалд орсон нь сүүлчийн боломж нь байжээ.

Дэвид Беннетийн биеийн байдал нь сайн байгаа, тэрээр мэс заслын дараа эмч нарын хяналтад байгаа юм.

Түүнд мэс засал хийсэн эмч нарын багийн мэдээлэлд дурьдсанаар энэхүү мэс засал нь генетикийн хувьд хувиргасан амьтны зүрх нь хүний бие махбодод шууд гологдохгүйгээр хүнийхтэй адил ажиллах боломжтой үгүйг харуулсан чухал ач холбогдолтой туршилт байсныг онцолжээ.

Туршилт амжилттай болбол ирээдүйд донор эрхтэний хомсдолын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж өөдрөгөөр харж төсөөлж байгаа юм.