МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж засгийн газар танхимаараа огцрох санал гаргасан. Үүнийг өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдан хэлэлцэж улмаар МАН-ын удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Бүлгийн хуралдааны дараа МУ-ын Ерөнхий сайд мэдэгдэл хийж идэр есийн хүйтэнд дөнгөж амаржсан эх болон нярайг хүнлэг бусаар зөөвөрлөсөн асуудалд харамсаж, уучлал хүсэн, хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүжүүлэн улс төржүүлж, иргэдийн жагсаалыг үймүүлэх оролдлого хийсэн гэдгийг онцолж итгэж найдсандаа харамсаж байгаагаа хэлсэн. Засгийн газрыг танхимаараа огцрох уг асуудлыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж нийт гишүүдийн олонхи дэмжлээ. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх юм.