2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26,248,898 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 2
3 сая төгрөгийн 28
1 сая төгрөгийн 264
100 мянган төгрөгийн 2362
30 мянган төгрөгийн 23431 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 25037549
Супер азтан тодорсонгүй.
Супер сугалааны дугаар 23058994.