Вирусний мутаци санаа зовоож байгаа энэ үед дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 100 сая давсан байна.
Гурван сарын өмнө 50 сая хүрч байсан бол энэ богино хугацаанд аль хэдийнэ хоёр дахин нэмэгджээ. АНУ-д хамгийн их буюу 25 сая гаруй хүн халдвараар өвчилсөн, хоёрт Энэтхэг 10.5 сая, Бразил 9 сая тохиолдол бүртгэгдсэн гэж Жонс Хопкинсийн гаргасан тайланд дурджээ.

Улс орнууд мутацид орсон вирустэй тэмцэхийн хажуугаар дэлхийн зарим хэсэгт вакцинжуулалт аль хэдийнэ эхэлсэн.
Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрөл хурдацтай тархаж, АНУ, Канад зэрэг улс оронд илэрч байна. Энэ шинэ төрлийн халдвар нь үхлийн хэмжээнд хүргэж хүндрүүлдэг эсэх, одоогийн вакцинууд үр дүнтэй эсэх зэрэг нь тодорхой батлагдаагүй.

Даваа гарагт Модерна-гийн зүгээс Өмнөд Африкт илэрсэн шинэ төрлийн вирусний эсрэг хангалттай үр дүн үзүүлээгүй учир вакцинаа улам сайжруулна гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Байдены засаг захиргаанаас ажлын 100 хоногтоо багтаан хүн амынхаа 50 саяыг хоёр тунт вакцинаар дархлаажуулна гэж амалсан. Тэрээр ажилдаа орсон хоёр дахь өдрөө цар тахлыг хумих дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулж шинжилгээг өргөжүүлэх, сургуулиудыг дахин нээх зэрэг 10 захирамж гаргаад байна.

Эх сурвалж: MSN.com