Ковид-19 халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэр ирэх сарын нэгнээс танхимын хичээлийг эхлүүлэх эсэхийг тодрууллаа. 

Салбар яамны зүгээс  танхимын хичээлийг тодорхой квот тогтоон дэглэм мөрдүүлж  гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Одоогоор тодорхой хариу гараагүй байна гэдийг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас онцоллоо.

Олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа.  УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно

гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ