Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужид алтны уурхайд осол болж, гал гарснаас 6 хүн амиа алджээ. Энэ осол нь он гарснаас хойш хүний амь үрэгдсэн уурхайн 2 дахь осол болсон байна.
Он гарсны дараа, одоогоос сарын өмнө Хятадын Цися хотын алтны уурхайд мөн осол болж, 22 хүн уурхайн гүнд түгжигдсэн юм. Аврагчид хоёр долоо хоногийн туршид аврах ажиллагаа явуулж, уурхайн амыг нээн 11 хүнийг аварсан ч 10 хүн нас барж, нэг хүн сураггүй алга болсонд тооцогдоод байгаа юм.