Иран улсад 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Ираны Исфахан болон Кохгилуйе мужийн зааг нутагт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт Ираны Сисахт нэртэй хотод байжээ. Хотоос 10 км-ийн зайд газар хөдлөлтийн гол хүч байсан гэнэ. Гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 60-аад хүн өртсөн байна. Түүнчлэн газар хөдлөлтийн голомтод барилга байшин өртөн сүйдэж, гамшиг учруулжээ.