Испани орон даяар энэ улсын нэртэй репер Пабло Хаселийг баривчилсан явдлыг эсэргүүцсэн олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгджээ. Испанийн хотуудад иргэд нь гудамж талбайдаа гарч, жагсаал цуглаан хийн, улмаар цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөн байна.
Репер Пабло Хасель нь Youtube –д терроризмыг дэмжин дэвэргэж, магтан дуулж байгаа бичлэгээ байршуулсан нь дуулиан шуугиан тарьсан юм. Тэрээр дуундаа улсынхаа хаант засаглалыг басамжлан гутааж, доромжилсон үг хэллэг оруулсан байна. Улмаар түүнийг 2-р сарын 12-нд хууль сахиулах байгууллага дээр сайн дураараа ирэхийг шаардсан ч тэрээр хуулийнхнаас санаатай зугтаж, оргон зайлсан байна. Энэ шалтгаанаар түүнийг баривчилж, шоронд хорьжээ.