Европын сансрын агентлаг эгнээндээ шинээр сансрын нисэгчид шалгаруулан авч эхэлжээ. Ингэснээр сүүлийн 11 жилийн хугацаанд Европын сансрын агентлаг анх удаа сансрын нисэгч, орлон нисэгчид болон шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтнуудаар хүрээгээ тэлэх гэж байгаа юм.
Элсэгчдийг 3-р сарын 31-ээс эхлэн ирэх 5-р сарын 28-ны дотор бүртгэж дуусах юм. Улмаар ирэх оны 10-р сар хүртэл сонгон шалгаруулалтаа явуулахаар төлөвлөж байна. Европын сансрын агентлаг эгнээндээ байнган 4-6 сансрын нисэгч, мэргэжилтэн, мөн 20-иод орлон нисэгчид болон сансрын мэргэжилтэн бэлтгэнэ.