Сүүлийн 24 цагт 44,018 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 52 тохиолдол батлагдлаа.

Үүнээс 24 нь Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд илэрсэн. Тодруулбал, 15 нь анхны шинжилгээгээр батлагдаж ес нь эдгээр тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.
Нэг хаалга-Нэг шинжилгээний 10 дахь өдрийн байдлаар нийт 78 тохиолдол илэрсний 41 нь анхны тохиолдол 37 нь эдгээрийн ойрын хавьтлууд байна. Мөн өргөжүүлсэн тандалтын энэ хүрээнд нуугдмал найман 8 том голомтыг илрүүлсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг онцоллоо.



ШУУД ҮЗЭХ