Photo by Chang W. Lee/The New York Times

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимпийн Оросын багийн уран гулгагч Алина Загитова алтан медаль хүртлээ.
Спортын гэр бүлд өссөн. Эмэгтэй дүү нь уран гулгалтаар хичээллэж байсан. Аав Илназ Загитов улын хэмжээнд хоккей тоглодог, мөн хоккейн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Алина 6 настайдаа спортод хөл тавьсан. 7 настайгаасаа мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ.
Тэрээр Оросын уран гимнастикчин Алина Кабаева, Оросын уран гулгагч Евгения Медведева нарыг шүтэн биширдэг.
Түүний философи бол "Илүү хэцүү байх тусам илүү надад сайнаар нөлөөлдөг"
2017 онд ОХУ-ын Олон улсын зэрэглэлийн Спортын мастерын зэрэг хамгаалсан.
"АЛИНА" НЭР ӨГСӨН ТҮҮХ.,
Эцэг эх нь Алина Загитовад нэр өгөхдөө Оросын алдарт уран гимнастикчин Алина Кабаевагийн тоглолтыг харсны дараа түүний нэрийг сонгосон гэдэг.
"Би түүний нэрээр нэрлэгдсэн нь их хүндэтгэл юм. Намайг төрсний дараа бараг нэг нас хүртэл аав ээж хоёр маань нэр өгөөгүй байсан. Тэгээд Алина Кабаевагийн тэмцээнд оролцож байгаа гимнастикийн үзүүлбэрийг харангуутаа шууд л "Алина" гэж намайг дуудахаар шийдэцгээсэн. Ийм учраас Кабаева бол миний шүтэн биширдэг тамирчдын нэг юм. Би түүний хэрхэн үзүүлбэрээ үзүүлж байгааг харах маш дуртай." гэж Алина Загитова ярьжээ.