Шинэ жил хаяанд ирж хүн бүр он солигдох мөчийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Тэгвэл  хөгжмийн зохиолч, Монгол Улсын УГЗ Ч.Сангидоржийн хүү, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Сансаргэрэлтэх хоёр хүүгийн хамтаар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн гэнэ.

Холли Жолли Кристмас дууг төгөлдөр хуур, хийл, бялар буюу кларнет хөгжмөөр эгшиглүүлсэн нь тун ч өвөрмөц мэндчилгээ болжээ. Хөгжмийн зохиолч Сансар хөвгүүдээ хэдийгээр эхлэн суралцагч гэдгийг тодотгосон ч ирээдүйн чадварлаг уран бүтээлчид болох авьяас бий гэдгийг олон хүн онцолжээ. Ирээдүйд чадварлаг хөгжимчид болох хөвгүүдэд амжилт хүсье.