ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотын нисэх буудлаас олон улсын чиглэлд хийх анхны нислэг Монгол улс руу хийх нислэг байх болно. 2019 оны 8-р сард Кызыл хотын нисэх буудал өнгөрсөн онд олон улсын нисэх буудал болж, үйл ажиллагаагаа тэлсэн юм.

Ингэснээр 2030 он гэхэд Кызылийн олон улсын нисэх буудал жилд 33,7-249 мянган зорчигч тээвэрлэх болно гэж харж байна.

Оросын ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар Тува улсын нийслэлээс хийх эхний олон улсын нислэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу хийх нислэг байх юм. Кызыл хотын нисэх буудлыг олон улсын стандартад шилжүүлэн тохижуулах үйл ажиллагаа эхэлж, нийтдээ 9 сая рублийн төсөл эхлүүлэн, 2021 оны 3-р сарын сүүлч гэхэд нисэх буудлын шинэчлэлийн ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө 2018 онд нисэх буудлын өргөтгөлийн ажлыг “Оросын зам тээврийн системийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэн, нислэгийн зурвас талбайг 3 км болгон өргөтгөснөөр ямар ч овор хэмжээтэй агаарын хөлөг хүлээн авах боломжтой болжээ. Түүнчлэн нислэгийн танхимыг шинэчилж, шинэ аэровокзал байгуулжээ.

Кызылийн олон улсын нисэх буудал өнгөрсөн онд Монголын Хүннү Эйр агаарын тээврийн компанитай гэрээ байгуулж, Улаанбаатар—Улаангом-Кызыл чиглэлд зорчигчдын байнгын нислэг үйлдэхээр тогтжээ. Цаашдаа Улаанбаатар-Кызыл, Кызыл-Улаанбаатар чиглэлд шууд нислэг гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: https://tass.ru