ОЙРЫН ХАВЬТАЛ, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД, ХАМТ ОЛНЫ ДУНДААС ХАЛДВАР ГОЛОМТЛОН ТАРХАХ ЭРСДЭЛ ИХ БАЙНА 

Сүүлийн 24 цагт Монгол улсын хэмжээнд 14 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын нийт халдвар 956 боллоо. Энэ нь нийслэлд голомтлон гарч байгаа БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 6 хороо, ИНЕГ-ын ажилчин зэргээс илэрсэн байна. Эдгээр иргэд бүгд ойрын болон дам хавьтал болж тусгаарлагдаж байх явцдаа 2,3 дахь давтан шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна.   

Өнөөдрийн байдлаар улсын хэмжэнд  667,862 хүн коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан нь нийт хүн амын 20 хувь байна.  Мөн нийт хүн амын дунд короновирус илрүүлэх тандалт шинжилгээ хийж байгаа. Үүнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд банк болоод эмийн сангийн 2238 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн гишүүд, хамт олны дундаас халдвар голомтлон тархах эрсдэл Монгол улсад өндөр байна.

Сүүлийн 24 цагт нийслэл хотод 13 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Мөн  Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарснаар энэ аймагт халдваргүй болсон гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Одоогоор эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 427 хүн байна.