Болгар, Унгар, Латви, ОХУ, Герман, Франц гээд олон улсад суух дипломатууд хар тамхи зөөсөн тохиолдол гарсан.

Хар тамхи зөөсөн Элчин сайдын яамны ажилтан "Цалин хөлс хүрэлцдэггүй учраас бүгдээрээ шахам тамхи зөөдөг. Мөнгөө нийлүүлж нэгэндээ өгөөд хүлээдэг" гэсэн ярилцлага өгч байсан ч удаатай.  Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Гадаад харилцааны сайдаас "Танай яам хар тамхины сүлжээгээр "мэргэшсэн" яам боллоо. Энэ асуудал юу болов?" хэмээн асуулаа. Уг асуултанд Н.Энхтайван сайд

“Хар тамхины хэргүүд ГХЯ-ыг олон нийтэд муухай харагдуулсан нь үнэн. Энэ хэргүүд намайг сайдаар ажиллахаас өмнө гарсан. Намайг ажиллах хугацаанд дахин ийм хэрэг гарахгүй гэдгийг би амлаж байна”

гэлээ.