Вьетнам улс вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ

Үйл явдал

Вьетнам улс хилээ нээж, аялал жуулчлалаа сэргээхээр болсон байна. Ингэхдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан аль ч улсын иргэнийг хилээр нэвтрүүлнэ гэж мэдээллээ. Вьетнамын аялал жуулчлалын газрын захиргаанаас коронавирусийн эсрэг вакцины паспорттой иргэдийг хилээр хүлээн авах шийдвэр гаргасан байна.

Тэдний мэдэгдэлд дурдсанаар хилээр нэвтрэхээр ирсэн иргэд вакцины паспорттой байхаас гадна коронавирусийн халдваргүй болохоо баталгаажуулах шинжилгээний хариуг хавсаргасан байх шаардлагатай. Хамгийн эхэнд жуулчдын ихээр зорчдог байгалийн үзэсгэлэнт газрууд болоод гадны иргэд аялал жуулчлал хийдэг хотуудыг нээхээр болсон. Гэхдээ одоогоор хил нээх хугацааг тодорхой мэдээллээгүй байна. Ямартай ч холбогдох олон бэлтгэл ажил эхлээд байгаа юм.