Грета Тунберг олборлосон түлшний хэрэглээнээс татгалзахад уриаллаа

Улс төр

Шведын өсвөрийн байгаль хамгаалагч, эко идэвхтэн Грета Тунберг мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын цахим дээд хэмжээний уулзалтын чухал оролцогчдын нэг юм. Тэрээр олон улсын уулзалтад оролцогсдод хандан өөрийн үзэл баримтлал, байр сууриа илэрхийлсэн байна.

 НҮБ-ын чуулганы индэр дээрээс хүн төрөлхтөнд хандан, Тайм сэтгүүлийн оны онцлох хүнээр нэрлэгдэж байсан Шведын эко идэвхтэн Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудалд ихээхэн анхаарал хандуулж, улс орнуудыг дорвитой алхам хийлгүй, хий хоосон лоозогнож байгааг нэг бус удаа хурцаар шүүмжилж байсан. Тэгвэл тэрээр Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын хорооноос зохион байгуулсан цахим бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд байгалиас олборлолт хийн одоог хүртэл ашигласаар байгаа чулуулаг, ашигт малтмалаас гарган авдаг түлшний хэрэглээнээс татгалзах ёстой гэдгийг хэлж шүүмжилжээ.

Тэрээр 2021 онд ч мөн энэ асуудал дахин давтагдан гарч ирж, өнөөдрийг хүртэл улс орнууд түүхий нүүрс, бусад түлш олборлон ашигласаар байгааг анхаарах цаг ирсэн гэжээ. “Хэрвээ бид цаашид Парисын уур амьсгалын гэрээнд тусгагдсан зүйл заалтыг дагаж мөрдөнө л гэж байгаа бол ашигт малтмал, тэр дундаа түлшний олборлолт, хайгуулаа зогсоох нь зүйтэй” гэж Грета Тунберг мэдэгдсэн байна.