Японд Сакуразима галт уул сэрж оргилжээ

Үйл явдал

Японы өмнөд хэсэгт Сакуразима галт уул сэрж оргилж эхэлжээ. Японы эрх баригчид галт уулын бүс дэх нутаг орны иргэдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан байна.

 Сакуразима галт уул нь Японы Кюсю арлын баруун өмнөд хэсэгт байдаг юм. Галт уул ням гарагийн оройноос эхлэн сэржээ. Японы гамшгаас сэргийлэх үндэсний алба галт уулын бүс дэх Кагишима болон Тарумизу хотын иргэдийг болзошгүй гамшигт үзэгдлийн улмаас анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Сакуразима галт уул нь Японы хамгийн идэвхтэй, аюултай галт уулын нэг юм. Япон улсад идэвхтэй 110-аад том жижиг галт уул байдаг гэнэ.