Францын нэртэй загвар зохион бүтээгч Альбер Эльбаз таалал төгсчээ

Энтертэйнмент

Дэлхийн загварын ертөнцийн нэртэй төлөөлөгч, Францын дизайнер, загвар зохион бүтээгч Альбер Эльбаз хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр 59 насандаа Парис хотноо COVID-19 цар тахлын улмаас хорвоог орхисон байна.

Өөрийн өвөрмөц донж төрхөөрөө ялгардаг байсан нэртэй загвар зохион бүтээгч сүүлийн жилүүдэд Францын Ланвин загварын ордныг тэргүүлэн ажиллаж байжээ. Тэрээр 2001-2015 оны хооронд Францын хамгийн эртний загварын ордны нэг болох Ланвиныг тэргүүлэн, өмнө нь мөн Ги Ларош болон Ив Сен Лораны загварын ордонд ахлах загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан юм.

Эльбаз нь Марокко улсад төрж, Израиль улс руу дүрвэн, улмаар 1996 онд Парист төвхнөжээ. Тэрээр 1998-99 онд Ги Ларошийн загварын ордны ахлах дизайнераар ажиллаж, өөрийн бие даасан загварын коллекцоо гарган, загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж байжээ. Альбер Эльбаз таалал төгссөнөөр Францын төдийгүй дэлхийн загварын ертөнц өвөрмөц, тод томруун төлөөлөгчөө алджээ.