Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын Шадар сайдын баталсан “Эрчим хүч, ус дулаан хангамжийн тогтвортой ажиллагаа, аж, ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж”-т шалгалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Шалгалтын явцад 659 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг тухайн аймаг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаж байна.
Мөн энэ үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг тарааж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.