БШУ-ы сайд Л. Энх-Амгалан: “Их дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх шийдвэр гарлаа. Энэ нь хотын түгжрэл, төвлөрөлтэй дан ганц холбоогүй. Хамгийн гол нь хөдөө орон нутаг бүс нутгийн асуудал. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх тогтоол гарч байна.
Өнөөдөр Монгол Улсад 88 их дээд сургууль байна. 150 мянган оюутан байгаагийн 143 мянга нь УБ хотод байна. Бусад нь орон нутгийн долоон их дээд сургуульд суралцаж байгаа юм. Тиймээс цаашид орон нутагт чанартай боловсрол олгохоор ажиллаж байна.
Эрдэнэт, Дархан-Уул Өмнөговь аймгуудад МУИС, ШУТИС, ХААИС-иудыг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ салбарыг бус сургуулиудыг байгуулна. Төгсөөд ажлын байртай болох, УБ хотод боловсрол эзэмшдэг шиг чанартай сургалтыг хэрэгжүүлнэ.
-Өмнөговь аймагт нүүрс, химийн чиглэлээр
-Дархан-Уул аймагт ХАА-н чиглэлээр байгуулна
-Эрдэнэ аймагт Шинжлэх ухаан техникийн сургууль, МУИС-ийг байгуулахаар болсон.
Ингэснээр нийт 10-15 мянган оюутныг орон нутагт суралцуулах боломжоор хангахаар ажиллаж байгаа. Өмнө гарсан алдаа дутагдлаа давтахгүйн тулд боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгоно. Хөдөө орон нутагт байгуулагдсан сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн ажлын байраар хангана.
Харин багш нарын тухайд хөдөө орон нутагт ажиллах урамшуулал олгох, УБ хотод ажилласантай дүйх хэмжээний цалин олгох, ипотекийн зээлд хамруулах, бизнес хийх боломж олгох гээд багцаар нь санал болгохоор шийдвэрлэсэн.
Мөн орон нутагт явагдаж байгаа мэргэжил сургалтыг УБ хотод давхцуулахгүй байхаар зохицуулсан" гэлээ.