Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна.
Энэ жил элсэлтийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна. Мөн элсэлтийн шалгалтын өмнө авдаг монгол хэл бичгийн шалгалтыг ч хоёр удаа авахаар журамд өөрчлөлт орууллаа.
Өнөөдрөөс элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлж байна. Монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалтаад урьтаж авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 4-р сарын 25-н хүртэл үргэлжилнэ.
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байх юм.
Зургаадугаар сард элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ч хангалтгүй оноо авсан, өөрийн оноогоо ахиулах зорилгоор ерөнхий боловсролын шалгалтыг давтан өгөх боломжийг сурагчдад олгож байна.
Үүний зэрэгцээ их дээд сургуулиуд ч элсэлтээ жилд хоёр удаа зохион байгуулах юм.