Сурагчид халдвар хамгааллын дэглэм мөрдөж, танхимаар хичээллэж эхэллээ 

Боловсрол

Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага сургалтаа 100 хувь танхимаар эхлүүлээд байна.

Тухайн ангид халдвар бүртгэгдсэн тохиолдолд ангийг 2-3 хоногт цахимаар хичээллүүлж, харин дөрөв дэх хоногоос танхимын хичээлийг эхлүүлэхээр УОК-оос гаргасан журамд тусгаад байгаа юм. 31 дүгээр сугуулийн хувьд 2,300 гаруй сурагчтай. Хоёр ээлжээр хичээллэж байна. 

31 сургуулийн тухайд ээлж бүрийн эхэнд сурагчдын халууныг хэмжиж тухайн ангийн хаалганд сурагчдын мэдээллийг гаргаж тавьсан байна. Мөн сурагчдыг нэг хаалгаар бөөгнөрүүлэхгүйгээр гурван гарцыг ажиллуулж эхэлжээ. Улсын хэмжээнд 850 гаруй ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.