Үйл явдал

Жил бүрийн хавар томуу томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж бага насны хүүхдүүд зонхилон өвддөг. Энэ жилийн тухайд томуугаас гадна цахилгаан менингит бага насны хүүдүүдийн дунд тархаад байна. Менингитээр  СХД-т нэг айлын хоёр хүүхэд өвдөж нэг нь харамсалтай нас барж нөгөө нь маш хүнд байгааг салбарын сайд хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Жил бүрийн өдийд амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгдэж хүүхдийн эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрдэг. Олон цаг бага насны хүүхэдтэйгээ оочерлосон эцэг эхчүүд ч хатуухан шүүмжлэлийг ч эрүүл мэндийн байгууллагууд руу чиглүүлж байна. Жил бүр хүүхдийн өвчлөл нэмэгддэг 3, 4 сард бэлтгэж, үйл ажиллагаагаа эртнээс зохион байгуулалтад оруулж болохгүй юу гэдэг асуултыг эмнэлгийн удирдлагуудад манай сэтгүүлч тавилаа. Тэд шөнийн 00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа ч хамгийн гол бэрхшээл нь хүний нөөц гэдгийг эмнэлгийн дарга нар нь хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Хавар болж дулаарахтай зэрэгцэн амьсгалын замын цочмог халдварууд асар хурдацтай тархаж эхэлдэг. Тэгвэл энэ жил томуу, цахилгаан менингит зэрэг өвчин бага насны хүүхдүүдийн дунд өндөр тоогоор бүртгэгдсээр байна. Зөвхөн нийслэл бус орон нутагт ч тархаж эхэлжээ. Орхон аймгийн хувьд халдвар өндөр байгаа учраас цэцэрлэгүүдээ бүрэн хааж, каренталсан байна.  

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...