Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг 9 удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ.
Дээрх гэмт хэргийг тус сумын харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэдэд 101.000.000 төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.