Гадны тагнуултай хамтарсан гэгдэх Ч.Мөнхбаяр улсын нууцыг мэдэх боломжгүй иргэн гэж мэдэгдлээ

Эрх зүй

Г.Баасан: Тагнуулын байгууллага Ч.Мөнхбаярыг заналхийлсэн.

Иргэн Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан хэргээр 30 хоног саатуулагдаад байгаа. Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгчид олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мөнхбаяр нь гадны тагнуулын гар хөл болж байгаагаа огт мэдээгүйн дээр манай улсын хууль хүчний байгууллага хүн хэлмэгдүүлж байна гэж мэдэгдсэн юм. Тиймээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газарт саатуулагдаад байгаа Мөнхбаяр нь улсын нууцыг мэдэх боломжгүй иргэн гэж түүний өмгөөлөгчид мэдэгдлээ. Өнгөрсөн сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас түүний гэрт нэгжлэг явуулж баривчилгаа хийсэн. Ингэхдээ Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлэн үнэ хөлс авдаг байсан гэж тагнуулын байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл түүний өмгөөлөгчид Мөнхбаяр гадны тагнуул болсон эсэхээ мэдэхгүй, тэрээр улсын нууцыг мэдэх боломжгүй иргэн гэж мэдэгдлээ.

Улсын нууцтай холбоотой ямар ч мэдээлэл байхгүй түүнийг улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллага хэлмэгдүүлж байна гэж өмгөөлөгчид мэдэгдсэн юм. Түүнийг буруутгаж байгаа хуулийн заалтаар бол гадны улсын иргэнтэй харилцсан Монгол хүн бүрийг тагнуул болгон гүтгэх эрх зүйн орчин Монголд үйлчилж байна гэдгийг онцоллоо. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаагаа хэлсэн юм.

Өмгөөлөгчдийн зүгээс Мөнхбаярыг байнга эргэж байгаан дээр түүний сэтгэл санаа болоод биеийн байдал хэвийн гэж мэдэгдлээ. Иргэн Мөнхбаяр өөрийгөө гэмт хэрэг хийгээгүйн дээр гадны байгууллагатай хамтарч ажиллаагүй тул хуулийн байгууллага шударга ажиллахыг шаардсан байр суурьтай байгааг өмгөөлөгчид нь мэдэгдсэн юм. 

ШУУД ҮЗЭХ