ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.22/ Наран ургах, шингэх 05:50-19:51

Зурхай

2024.04.22, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ХАВРЫН СҮҮЛ ШАР ЛУУ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ  УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.22, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.50-19.51

Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.

Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.

Үс засуулбал төгс жаргалан болно.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.