ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.23/ Наран ургах, шингэх 05:48-19:52

Зурхай

2024.04.23, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ХАВРЫН СҮҮЛ ШАР ЛУУ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ  УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.23, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.48-19.52

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.