ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.07.12/ Наран ургах, шингэх 05:07-20:48

Зурхай

2024.07.12, БААСАН ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ЗУНЫ СҮҮЛ ЦАГААГЧИН ХОНЬ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.07.12, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 05.07-20.48

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Үс засуулбал  зүс царай сайжирна.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.