ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.07.13/ Наран ургах, шингэх 05:08-20:47

Зурхай

2024.07.13, БЯМБА ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ЗУНЫ СҮҮЛ ЦАГААГЧИН ХОНЬ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.07.13, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 05.08-20.47

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.