2024.11.04 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2024.11.04 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.43-17.28
Шинийн гурванд замд гарах, гэр бүрэх, гал голомтыг үүсгэх тэргүүтэн дэлгэрэнгүй үйл хийгээд эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, худаг малтахыг тэвч. Өвдвөл тэнгэр, хүн адын хорлол болжээ.
Үс засуулбал баян болно.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага
Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч, ширүүн үгт, хилэнц таалагч, дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3, 5, 8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх, мөрд орвол олз олж тахигдах, хулгайч шар үстэй жижиг нүүртэй, алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох, зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих цангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой.