2024.11.05 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2024.11.05 МЯГМАР ГАРАГ
Наран ургах шингэх: 07.45-17.26
Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.
Хэрүүл, тэмцлийг тэвч.
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.