2025.01.19 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2025.01.19 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.34-17.31
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.
Үс засуулбал өвчин ирнэ.
Одны тохиол
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.