ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.01.20/ Наран ургах, шингэх 08:33-17:32

Зурхай

2025.01.20 ДАВАА ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.01.20 ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.33-17.32

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.