2025.03.06 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.06 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 07.24-18.44
Билгийн өдөр, гараг
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал сүлд тэнэж одно.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.