2025.03.07 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.07 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 07.22-18.46
Билгийн өдөр, гараг
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн.
Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Үс засуулбал нас уртасна.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.