2025.03.15 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.15 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.06-18.58
Билгийн өдөр, гараг
Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.
Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.