2025.03.16 НЯМ ГАРАГ| БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.16 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 07.04-18.59
Билгийн өдөр, гараг
Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.
Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.
Үс засуулбал өнгө зүс доройтно.
Одны тохиол
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.