ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.03.21/ Наран ургах, шингэх 06:54-19:06

Зурхай

2025.03.21 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 22 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2025.03.21 БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 06.54-19.06

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Замд гарах, бэрийн үйл хийгээд үхээрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.