ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.03.22/ Наран ургах, шингэх 06:52-19:08

Зурхай

2025.03.22 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР 

Аргын тооллын: 2025.03.22 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.52-19.08

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.

Худаг малтах, боолыг шүтүүлэх,  мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал алдар төгс жаргалан болох.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.