2025.03.23 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 24 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.23 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 06.50-19.09
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин дөрвөнд замд гарах, боолыг шүтүүлэх, дэлгэрүүлэх үйлд сайн. Амилуулахыг тэвч.
Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.