Засгийн газар

Манай улс коронавируст халдварын эсрэг гурав дахь тун вакцин хийж эхэлсэн. Эхний ээлжинд Астразенека вакцин хийлгэсэн эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг хамруулж байгаа юм. Нэмэлт тун вакцинд хамрагдсан иргэдийн хувьд биеийн байдал хэвийн, харин биед үүсч буй эсрэг биет өндөр хувьтай тогтож байгааг Эрүүл мэндийн сайд Энхболд хэллээ.

Эхний ээлжинд 60-аас дээш насны иргэд вакцины гурав дахь тунд хамрагдана.

ЗГ-аас 12 наснаас дээшхи хүн амынхаа 63.5 хувийг хоёр тунгийн вакцинд бүрэн хамруулаад байгаа. Гэтэл коронавирусийн Делта гэх өөр хувилбарын тархалт дэлхий дахинд болоод манай улсад нэмэгдэж байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцины 3-р тунг улс орнуудад уриалж, дэлхийн улс орнууд ч вакцин 3-р тунг ард иргэддээ хийж эхэлсэн. Тэгвэл манай улсын хувьд ч эрсдэл өндөр байгаа учраас вакцины 3-р тунг хийж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар 13 хүн вакцины 3 дахь дунд хамрагдаад байна. 

Эхний ээлжинд эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагч зэрэг эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алб хаагчдын 3-р тунгийн вакцинд хамруулж байна. 3-р тунгийн вакцинд хамрагдсан иргэдээс халдвар авсан, хямрал өгсөн зэрэг шинж тэмдэгүүд байхгүй байгааг Эрүүл мэндийн сайд мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Нийт иргэдэд 3-р тун болгож тарих вакцин  дээр манай улс судалгаа хийж байгаа.