Т.БАЯРХҮҮ: Үзэгчгүй тэмцээн уралдаан явуулах эсэх цаашдын халдварын нөхцөл байдлаас тодорхой болно

Засгийн газар

Улсын онцгой комисс 8 сарын 21-ний өдрөөс хойш баяр наадам, тэмцээн уралдаан хийхийг хориглосон. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаагаас гадна өвлийн бэлтгэл, хичээл сургууль орох дөхсөн учраас бүх анхаарлаа ийшээ хандуулахыг сануулж байгаа юм. Ийм шийдвэр гарсан ч гадаа болдог тэмцээн уралдаанууд болохоор төлөвлөгдсөн мэдээлэл, зар олон байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгааг онцгой комиссоос тодрууллаа.

УОК-оос тодорхой хугацаанд зарим тэмцээн уралдааныг үзэгчгүй, задгай талбайд халдвар хамгааллын дэглэм баримталж зохион явуулах эрх олгосон. Энэ дагуу аймгуудын баяр наадмаас эхлэн хэд хэдэн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан. Харин сарын 21-ний өдрөөс эхлэн тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх чиглэлийг УОК-оос аймаг, нийслэлийн дарга нарт өгсөн. Цаашид үзэгчгүй тэмцээн уралдаан явуулах эсэх талаар УОК-оос дараах тайлбарыг өгч байна.

Тухайлбал, ирэх 9-р кросс мото сонирхогч залуусын аварга шалгаруулах тэмцээн, бодибилдингис сонирхогч залуусын аварга шалгаруулах тэмцээн болохоор бэлтгэгдэж, энэ тэмцээнд олон залуус оролцохоор хувь хувийн бэлтгэл  сургуулилтаа хийж байгаа. Энэ тэмцээнүүдийг Нийслэлд зохион байгуулагдах эсэх нь НОК-ийн эрх хэмжээний асуудал, нөгөө талаасаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тэмцээн уралдааныг үзэгчгүй явуулах эсэхийг цаашид шийднэ гэж байна.