Ж.Дэлгэрсайхан: Гишүүдийн тойргийн мөнгө ил цагаан яригдаж төсөвт тусдаг болсон нь муу жишиг 

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлого эхлүүлж байгаагаа зарласан. Хилийн боомт, хөдөө хөдөөгийн хөгжил, үйлдвэржилт гээд улс орны чухал салбаруудад шинэчлэл хийгдэх юм. Нийтээрээ энэ бодлогыг хэрэгжүүлэхээр хичээж байгаа нь зөв ч зарим алдаа дутагдал байгааг эдийн засагчид сануулж байна. Ялангуяа засгийн газар төсөв боловсруулахдаа гишүүдэд тойргийн мөнгө олгохоор яригдаж байгаа нь эдийн засгаа сэргээх гэж хичээж байгаа энэ цаг үед тохиромжгүй шийдвэр болж байгааг онцоллоо.

Засгийн газар эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа зургаан хүчин зүйл байгаа тул тэр чиглэлд хөгжүүлнэ гэж төлөвлөсөн. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг төрийн бодлого болгож дунд хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр болгоно гэж  эрх баригч нам бүлгийн хурлаараа шийдвэрлэсэн. Тэгвэл иргэдийн зүгээс төдийгүй эдийн засагч, мэргэжлийн хүмүүс  засгийн газраас тодорхойлсон шинэ сэргэлтийн бодлогод хүлээлт өндөр байна. Гэхдээ хэрэгжүүлэх шатандаа онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ.

Улсын эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч 2022 онд цар тахлын нөхцөл байдал хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөөд зогсохгүй, бүтээн байгуулалт хөшөө дурсгал, гишүүний дөрвөн тэрбум гээд шүүмжлэл дагуулсан олон асуудал гарсан. Төсөв авах зүйл байгаа ч алдаатай зүйлүүд олон байгаа тул тодотгол хийх ч нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлж байна.

Манай улс "Алсын хараа 2050"-иас эхлээд 500 гаруй хөгжлийн урд дунд хугацааны бодлогын баримт бичиг баталсан байдаг. Гэвч үүнээс хэрэгжиж байгаа нь тун цөөхөн тул эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогоо илүү далайцтай өргөн хүрээнд тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарах нь нэн чухалыг мэргэжлийн хүмүүс санууллаа.