Ирэх онд иргэдийн цалин хөлсийг инфляцитай уялдуулж, төсөв даах хэмжээнд нь нэмнэ

Засгийн газар

Цар тахлын хуулийг сунгахдаа засгийн газар төсөв шууд захиран зарцуулах зохицуулалтыг хасна.

 

Ирэх онд цар тахлын нөхцөл байдал амаргүй байх эрсдэлтэй тул улсын төсөвт эрүүл мэндийн салбарт хангалттай хэмжээнд санхүүжилт тусгасан гэдгийг Сангийн сайд онцоллоо.

1.6 их наяд төгрөгийн төсөв эрүүл мэндийн салбарт суулгаж өгсөн тул эмч ажилтнуудын цалин хөлсөөс эхлээд эм, эмнэлгийн хэрэгсэл татан авахад хангалттай гэж үзжээ.  Харин хил гаалийн саатал, халдварын амаргүй нөхцөл байдалд өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж цалин тэтгэвэр нь хүрэлцэхгүй иргэдийн амьжиргаа улам бүр дордож байна.

Инфляцийн түвшин хоёр оронтой тоонд хүрч өргөн хэрэглээний бараа дээд цэгтээ хүрч өссөн тул иргэдийн цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэх бодлогыг баримтлахаа хэллээ 

Манай улс гэлтгүй өндөр хөгжилтэй орнууд  ч инфляцийн хөөрөгдлөө барьж чадахгүй нөхцөл үүссэн гэдгийг онцолж байна. Тиймээс гадаад харилцаанаас үүдэлтэй шокийг арилгахад Төв банк анхаарч байгааг онцоллоо.

Ирэх онд цар тахал хэрхэхийг урьдчилан таах боломжгүй  тул цар тахлын эсрэг арга хэмжээг зохицуулж байгаа түр хуулийг сунгахаар болсон. Гэхдээ засгийн газар төсөв хөрөнгийг УИХ-д танилцуулахгүй шууд зарцуулах зохицуулалтыг өөрчлөхөөр боллоо.