Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоонуудыг хийлээ

Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоонуудыг хийлээ.

Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар (Өмнөд Солонгост Хөгжлийн бодлогоор доктор хамгаалсан)

Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар (АНУ-д магистр)

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат Сангийн яамны ТНБД-аар (АНУ-д магистр)

Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг яамныхаа ТНБД-аар ( Австралид магистр)

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж МХЕГ-ын даргаар тус тус томилогджээ.