Б.ЖАВХЛАН: Зарим халамжийг багасгаж байж цалин, тэтгэвэр нэмэх боломжтой 

Засгийн газар

Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэх асуудлыг судалж байгааг эрх баригч намын бүлгийн дарга хэлж байсан. Гэвч Сангийн сайд энэ онд цалин тэтгэврийн хэмжээг нэмэх нь хүндрэлтэйг онцоллоо. Учир нь цалин тэтгэврийн асуудал нийгмийн халамжтай шууд холбоотой. Ковид-19 халдвараас үүдэлтэй эрс нэмэгдсэн халамжийн хэмжээг бууруулж байж цалин тэтгэвэр нэмэх боломжтой гэж байна. Өөрөөр бол 100 мянган төгрөгөөр олгож байгаа хүүхдийн мөнгийг бууруулахаас эхлээд халамжийг багасгаж байж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломж бүрдэнэ гэдийг онцоллоо. 

Цар тахлаас үүдэлтэй өнгөрсөн жил гарны хугацаанд улсын инфляцийн түвшин дээд хэмжээндээ тулж хоёр оронтой тоо даваад удаж байна. Иргэдийн гол хэрэглээний сагсыг бүрдүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тодорхойлдог инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 14.5 хувьд хүрсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ таазандаа тултал өсчихсөн энэ үед иргэдийн цалин, тэтгэврийг нэмэхгүй байгаа нь өвчин зовлонгийн хажуугаар туйлдуулах гол шалтгаан болж байгааг цахим сүлжээнд бичих болсон.

Цалин тэтгэврийг нэмэх боломж байгаа эсэхийг Сангийн сайдаас тодруулахад энэ оны төсөвт суугаагүй тул нэмэх боломж хомс гэдгийг онцоллоо.

Синх: Б. ЖАВХЛАН САНГИЙН САЙД 

Сони:  Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага байгааг эрх баригч намын бүлгийн дарга онцлоод засгийн газар уг асуудлыг судалж байгаа гэж мэдэгдсэн. Гэвч сангийн сайдын зүгээс хүүхдийн мөнгөнөөс эхлээд зарим халамжийн хэмжээг танахгүй бол нэмэх боломж байхгүй гэдгийг ийнхүү онцоллоо. Энэ онд манай улс 18 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. ҮҮний голлох хувийг уул уурхайгаас олно гэж тооцсон ч урд хөршийн хилээр гарч байгаа нүүрс тээвэр хангалтгүй байгаа. Тиймээс өвлийн олимп хурдан дуусч хил нээгдээсэй гэж хүлээхээс өөр сонголгүй байгааг хэлсэн юм 

Синх: Б. ЖАВХЛАН САНГИЙН САЙД 

Сони: Хилээр гарч байгаа нүүрс тээвэр өмнөх саруудтай ижил түвшинд байгааг тэрээр хэллээ. Өссөн буурсан зүйл байхгүй яваа нь энэ  оны төсвийн орлого төлвөлсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлийг дагуулж байгаа юм.