Барилгын гол түүхий эд болох цементийн үнэ 30 орчим хувиар нэмэгджээ. Уг нь журмаараа үнэ нэмэх асуудлаа салбарын яамандаа мэдээлэх ёстой юм байна. Гэсэн ч огт мэдэгдэлгүй үнэ нэмсэн гэж БХБЯам мэдэгдлээ. Тиймээс дотоодын цемент үйлдвэрлэгчдийг үндэслэлтэй үнээ нэмсэн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагджээ.
Барилгын салбарын ажил эхэлж байгаа энэ үед барилгын материалын үнэ нэмэгдсэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүст хүндхэн байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн барилгын гол түүхий эд болох цементийн үнэ 28 орчим хувиар өссөн. Энэ үнийн өсөлтийг үндэслэлтэй эсэхийг ажлыг хэсэг гарч шалгахаар болжээ.
Мөн орон сууцны үнэ огцом нэгдсэн дээр Барилга хот байгуулалтын яам ямар нэгэн арга хэмжээ авах боломж хомс гэж мэдээлж байна. Учир энэ салбар хувийн бизнесийн салбар учраас төр оролцоод шууд үнэ буулгах боломж байхгүй. Харин төрөөс хэрэгжүүлж бархих гэж байгаа орон сууцны үнэ хямд байлгах чиглэлд анхаарна гэж байна. Тухайлбал манай улс БНХАУ-ын хөнглөлттэй зээлээр 1008 айлын орон сууц, БНСУ-ын хөрөнгө оруулалт хөнгөлөлттэй зээлээр Солонго 1,2-р хорооллыг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.
БХБЯ: Төр өөрөө орон сууцны хорооллын барилгаа хэрэгжүүлж байж орон сууцны үнэ буулгана
Мөн барилгын голлох түүхий эд болох арматур төмрийн манай улсын жилийн хэрэгцээ 250 орчим мянган тонн байдаг байна. Одоогоор салбарын яам үүнээс 60 орчим мянган тонны нөөцхийг бий болгосон. 4.5-р саруудад нэмэлт таталтууд хийнэ. Ингээд бүтээн байгуулалтын эхний саруудад арматурын хэрэглээний 50 хувийг татан аваад байгаа гэлээ.