ЗГ цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад олгох урамшууллыг шийджээ

Засгийн газар
Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч, ажилтан тус бүрт 1,000,000 төгрөг, Резидент эмч тус бүрт 500,000 төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Уг урамшуулалд шаардлагатай хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж байна. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна.

ЭМ-ийн сайд С.Энхболд:
Тэдэндээ мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулсандаа баяртай байна. Та бүхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, аюулгүй байдлаа ханган ажиллаарай.