Засгийн газар
Сангийн сайд Б.Жавхлан: "Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж энэ Баасан гараг эсвэл ирэх Даваа гарагт олгохоор төлөвлөж байна. Мөн эдийн засгийн тусламж бүхий нийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусад хөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр) хэвийн үргэлжлүүлнэ" гэлээ.